8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Дайны үед бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай 10 зэвсэг

Дайн тулаан шинжлэх ухаан-техникийн хөгжлийг үргэлж шинэ шатанд гаргаж байдаг гэдэг. Гэхдээ энэхүү процесс цаг үргэлж дардан замаар яваагүй аж. Дайны он жилүүдэд олон тооны тооцоолол, өвөрмөц шинэ санаан дээр үндэслэн хачирхалтай зэвсэг, техник хэрэгслүүд бүтээгдэж байсан түүх цөөнгүй бий. Харамсалтай нь, дараах өвөрмөц зэвсгүүд төдийлөн амжилтад хүрээгүй, зарим нь огт хэрэглэгдээгүй цаасан дээр үлджээ. 

 

Дайны үед бүтээгдэж байсан хамгийн хачирхалтай 10 зэвсэг Хадгалах

Бидний ариун цэвэр сахихдаа гаргадаг алдаанууд

Эрүүл урт удаан амьдрахад нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг бол өдөр тутмын ариун цэврийн арчилгаа байдаг. Тийм ч учраас ахуйн болон хувийн ариун цэврээ сайтар хангахын тулд зохих мэдлэгтэй байж, зөв арчилж цэвэрлэх хэрэгтэй. Харамсалтай нь, бидний ихэнх нь өдөр тутамдаа дараах алдааг гаргаж эрүүл мэнддээ аюул учруулсаар байдаг аж. 

Бидний ариун цэвэр сахихдаа гаргадаг алдаанууд Хадгалах

Хамгийн даруухан машин унадаг 15 алдартан

Өнөө үед машин бол нэр хүнд, эд хөрөнгө цаашлаад нийгмийн зэрэг зиндааг илэрхийлэх гол хүчин зүйл болсон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас ихэнх алдартнууд хамгийн сүүлийн үеийн үнэтэй төмөр хүлгээр гангарах гэж хичээдэг. Гэхдээ тэдний дунд үнэтэй ганган машинд нэг их ач холбогдол өгдөггүй эрхмүүд бас байдаг аж. Ингээд жирийн хүмүүсээс ч хямдхан машин хөлөглөдөг холливудын алдартнуудтай танилцацгаая. 

Хамгийн даруухан машин унадаг 15 алдартан Хадгалах
2020-04-09, 15:07

Хүн төрөлхтний ганцхан удаа харсан 10 гайхалтай үзэгдэл

Хүн төрөлхтний түүхэнд ихээхэн нөлөө үзүүлсэн тоолж томшгүй олон үйл явдал болж байсан боловч зарим нэг нь бусад томоохон үйл явдлын цар нөлөөнд дарагдан чимээгүй үлдсэн байдаг нь цөөнгүй. Эдгээрийн дундаас олны сонирхол татаж болох, цаашид судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байгаа 10 зүйлийн тухай сонирхуулъя.

Хүн төрөлхтний ганцхан удаа харсан 10 гайхалтай үзэгдэл Хадгалах

Зурган дээр онцгүй гараад байдаг бол эдгээрийг анхаараарай!

Хүн бүр зурган дээр гайхалтай гарахыг хүсдэг ч тэр бүр санаснаар болдоггүй. Ингээд олон дахин дарах эсвэл сүүлд нь фотошоп ашиглан өөрчлөх шаардлага тулгардаг. Толинд зүгээр харагдсан ч зурган дээр давхар эрүүтэй, бүдүүн, богино хөлтэй харагдаад байдаг. Гэтэл тийм ч төгс биш байж зурган дээр дуу алдмаар үзэсгэлэнтэй гардаг хүмүүс ч байдаг шүү дээ. Үнэн хэрэгтээ зурган дээр сайхан харагдах нь бидний бодит төрхөөс нэг их хамааралгүй бөгөөд үүнд хэд хэдэн дүрмийг баримтлахад л хангалттай аж. Ингээд сайхан зургийг сүйтгэдэг 7 хүчин зүйлийг танилцуулъя.  

Зурган дээр онцгүй гараад байдаг бол эдгээрийг анхаараарай! Хадгалах

ХХБанкнаас COVID-19 вирустэй тэмцэхэд нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ-д хандивлалаа

Худалдаа, хөгжлийн банкны хамт олон Дэлхий нийтийг хамарсан шинэ коронавирус (COVID-19) аюулт өвчнийг даван туулахад нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг ЭМЯ-д хандивлалаа. Хятад улсын туршлагаас үзэхэд халдварыг богино хугацаанд зөв оношлох, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслээр сайтар хангах нь вирусийн тархалтыг зогсоох хамгийн үр дүнтэй арга гэдэг нь батлагдаад байна.

ХХБанкнаас COVID-19 вирустэй тэмцэхэд нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ-д хандивлалаа Хадгалах

Хятадыг сүйрүүлэх дөхсөн "Бор шувууны дайн"

Олон мянган жил үргэлжилсэн хөдөө аж ахуйн системээс аж үйлдвэржсэн хүчирхэг нийгэмд шилжих нүсэр ажлыг хэрэгжүүлэх явцдаа Мао Зэ Дун нэгэн асар том алдаа гаргасан юм. Хүн экосистемийг хүчээр өөрчлөхийг оролдох нь ямар үр дүнд хүргэж болохыг энэхүү видеоноос үзээрэй.

Хятадыг сүйрүүлэх дөхсөн "Бор шувууны дайн" Хадгалах

Коронавирусээс болж Япончууд төгсөлтийн баяраа ингэж хийж байна

Коронавирусын тархалтаас сэргийлэн Япончууд бусад улс орнуудын адилаар олныг хамарсан арга хэмжээнд ороцохгүй, гэрийн хориог сахисаар байгаа. Гэхдээ энэ нь тэд олон нийтийн арга хэмжээг огт зохион байгуулахгүй байгаа гэсэн үг биш юм. Дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлдэг Японы нэгэн их сургууль төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулах өвөрмөц шийдэл олжээ. 

Коронавирусээс болж Япончууд төгсөлтийн баяраа ингэж хийж байна Хадгалах

CAAK PODCAST #23 дугаарын онцлох ишлэлүүд!

"Хөөрхөн шар шувуу " сургалтын төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн ментор, Г.Төмөрзаяа "CAAK PODCAST"-ын зочноор оролцохдоо хэлсэн ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮДИЙГ та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна. Хэрвээ та энэхүү подкастыг сонсож амжаагүй бол түүний юу ярьсныг эндээс мэдэх боломжтой.

CAAK PODCAST #23 дугаарын онцлох ишлэлүүд! Хадгалах

Газарт хэвтэж байдаг нууцлаг "Ш үсэг" яг юу вэ?

Та амьдралдаа ганц удаа ч болов "Ш" эсвэл "Е" (яаж харахаас шалтгаална) үсэгний дүрс бүхий төмөр зүйл хаа нэгтээ харж байсан байх. Ялангуяа хөдөө орон нутагт илүү их тааралддаг.  Харин тэрхүү зүйлийг юунд хэрэглэдэг, ямар учиртай болохыг та мэдэх үү?

Газарт хэвтэж байдаг нууцлаг "Ш үсэг" яг юу вэ? Хадгалах